Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-07-2020, 11:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Д.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. "Б” хоршооны нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох "1,002,300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. Ц.Нансалмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3. Т.Бадамхандын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. Ц.Г-ын нэхэмжлэлтэй Л.А-д холбогдох "3,720,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5. Б.Тунгалагийн хүсэлттэй "Хамтран амьдарч байгааг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6. Ц.Чулуунбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7. Б сумын засаг даргын нэхэмжлэлтэй П.П-д холбогдох "2,766,438 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

8. "Р” ХХК-ы нэхэмжлэлтэй "Б” ХХК-д холбогдох "84,574,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.


 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 19   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Бидэнтэй нэгдээрэй