Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-06-2020, 09:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдийн төлөөлөгчийн ганцаарчилсан сургалт хийлээ

Монгол улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаатай холбогдуулан олон иргэн нэг дор цуглуулахгүй байхаар иргэдийн төлөөлөгчдийн уулзалт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа 2020 оны иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөөс Б.Батчимэгийг сонгон ганцаарчилсан уулзалт, сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Ганцаарчилсан уулзалт, ярилцлагын үеэр "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр ярилцлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж, харилцан ярилцлаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/06-29-2.JPG

Түүнчлэн тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага, тараах материал, ил захидал өглөө.
Н.Мөнхнасан
Нийтэлсэн admin   Үзсэн: 22   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Видео мэдээ
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Долоодугаар сар 2020    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      2728293031