7-04-2020, 09:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/04-07.jpgХархорин сумын Ганган-Орхон багийн иргэн Д.Оюун-Эрдэнэ бидэнд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

  

 Та шүүхээр ямар асуудлаар үйлчлүүлж байна вэ?

    Компани байгуулаад Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зарласан тендерийн шалгаруулалтанд ороход тус шүүхээс иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй гэсэн лавлагаа авах болоод архиваар үйлчлүүлж байна.

 

Шүүхээр үйлчлүүлсэн сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу?

     Шүүхээр би 3 дахь удаагаа үйлчлүүлж байна. Шүүх гэдэг байгууллага их өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Миний лавлагааг сүүлийн 3 жилээр гаргахдаа цаг алдалгүй гаргаж байгаа нь шүүхийн ололт шинэчлэлийг харуулж байна гэж бодлоо.

Мөн архив нь бүх үеийн бичиг баримтаа хадгалж, иргэд бидэнд ойр байрлаж байгаа нь талархууштай байна.

Шүүх хүний нөөц сайтай болж, хэрэг маргааныг нээлттэй ил тод шийдвэрлэдэг болсон байна. Шүүхийн албан хаагчид болон архивын ажилтан нь лавлагааг хурдан шуурхай гарган өгч, үйлчилдэгт баярлалаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 483   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд