2-12-2019, 16:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-д 260 цагийн, Д.М-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Н.Долгорын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2. Д.Чадраабалын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3. Т.Д-ын нэхэмжлэлтэй Ц.Л-д холбогдох "6.415.750 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

4. Ж.Ц-ын нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5.Б.Д-ын нэхэмжлэлтэй Л.Ж-д холбогдох "720.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожтус тус шийдвэрлэсэн.

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 368   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд