Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан үзүүлэх шүүх хуралдаан зохион байгууллаа » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-12-2019, 03:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан үзүүлэх шүүх хуралдаан зохион байгууллаа

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-29-2.JPG

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үр нөлөөг сайжруулах, хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулах ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгчид тангараг өргөх үйл ажиллагаа болон дүгнэлт гаргах ажиллагааны талаар ойлголт өгөх, шүүх хуралдааны явцыг үзүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэдийн төлөөлөгчдөд үзүүлэх шүүх хуралдааныг тус шүүхийн байранд зохион байгууллаа. Үзүүлэх шүүх хуралдаанд Хархорин сумаас 2019 онд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 6 иргэн, Хархорин сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид оролцлоо.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-29-1.JPG

Шүүх хуралдааны үеэр иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага, иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хэрхэн хөтлөх зэргийг сургалтаар тайлбарлан, шүүх хуралдааны үед иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагаа болон дүгнэлт гаргах явцын талаар үзүүллээ.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-29.JPG

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/11-29-3.JPG

Тус ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн тайлбар уншиж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, Б.Хулангоо, бичиг хүргэгч Г.Норлохсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад шүүгчийн туслах Д.Цэвэлмаа, иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, улсын яллагчид шүүгчийн туслах Д.Дуламсүрэн, шүүгдэгчид галч Э.Батмөнх, хохирогчид үйлчлэгч Д.Ганболор, өмгөөлөгчид ерөнхий нягтлан бодогч Б.Отгонжаргал, нярав Н.Мөнхнасан нар оролцлоо.


 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 55   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      3031