13-03-2015, 18:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од тус шүүхэд ажиллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2015/13-1.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од тэргүүтэй Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Дотоод асуудал хариуцсан ахлах референт Д.Одхүү, Хууль зүйн асуудал хариуцсан ахлах референт О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 03 сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Сум дундын 18 дугаар шүүхийн үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Тахарын хэсэгтэй хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа байдал болон хууль тогтоомжийн биелэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явцтай нэг бүрчлэн танилцаж, арга зүйн зөвөлгөө өгөв. 

http://kharkhorincourt.gov.mn/file2015/13-2.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2015/13-3.jpg
 
 http://kharkhorincourt.gov.mn/file2015/13-4.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од 2015 оны 03 сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих 423 дугаар ангийн ажил байдалтай танилцлаа.
Монгол улсын нийт шүүхийн 2014 оны ажлын тайланг тус шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулж, Шүүгч Буниагийн Оюунцэцэгт "Төрийн албаны хүндэт тэмдэг” гардуулан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэнд тэтгэмж олгов.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/13-5.jpg
 

Нийтэлсэн admin   Үзсэн: 1002   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд