2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-11-2019, 10:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 320 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д 600 нэгж буюу 600.000 төгрөг торгох ялаар,

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-г 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус шийдвэрлэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

1.Сум хөгжүүлэх сангийн хүсэлттэй "Б.О эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

2.С.Цэндсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

3. О.Алтангэрэлийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

4.Д.Ичинхорлоогийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

5.А.Даваадолгоын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

6.С.Төмөрхүүгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

7.С.Наранмандахын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

8.Ц.Дашнямын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

9.Н.Цэрэндашийн хүсэлттэй "Цагаатгалын нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

10.С.Оюунлхамын хүсэлттэй "Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

11.Б.Б-ын нэхэмжлэлтэй Э.Б-д холбогдох "Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

12.М.Н-ын нэхэмжлэлтэй О.Э-д холбогдох "2.450.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

13.Ч.Лхамхүүгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

14.К.Б-ын нэхэмжлэлтэй П.Н-д холбогдох "10.440.000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 11.418.100 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      3031