8-10-2019, 12:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9-т зааснаар шүүгдэгч Э.А-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хэрэглэж,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Б.С, Б.С, С.Н, О.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийтгэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Л.Гансүхийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2.Д.Гандуламын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.Р.Цэцэгмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. Д.Чулуунбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

 

5.Б.Алтанхуягийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6.Д.Баяртогтохын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Х.Ц-ын нэхэмжлэлтэй Л.О-д холбогдох "436.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

8.О.Лхамжавын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Д.Цэцэгсайханы хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10.О.З-ийн нэхэмжлэлтэй С.Д-д холбогдох "600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

11."Г” ХХК-ий нэхэмжлэлтэй "О” ХХК-д холбогдох "Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 195 825 468 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

 

12.Н.Н-н нэхэмжлэлтэй ШШГХ-д холбогдох "ШШГХэлтсийн 2014.06.04-ний өдрийн 66/008 дугаартай "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол"-ыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

13.С.Цогзолмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 419   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд