1-10-2019, 12:35   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны

шүүгдэгч Т.Т, Т.Г, Э.Б нарт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй шийтгэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.О.Өлзийбаярын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2.Г.Цэрмаагийн хүсэлттэй "Цагаатгалын нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.М.Батцэцэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.Ө.Ө-ийн нэхэмжлэлтэй Б.П-д холбогдох "Дундын эд хөрөнгө өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ хуваалгах, 6.750.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

 

5.Б.Оюунгуагийн хүсэлттэй "Эцэг мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6.С.Жидийн хүсэлттэй "Эцэг мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Ц.М-ын нэхэмжлэлтэй П.Б-д холбогдох "2.760.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

8.С.Д-ын нэхэмжлэлтэй Ж.Д-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Б.Булганы хүсэлттэй "Эцэг мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10.Ш.Ганцэцэгийн хүсэлттэй "Эцэг мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 449   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд