11-10-2019, 07:43   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/10-04-1.JPGӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Төмөрбаатар баярласан сэтгэгдлээ бичгээр ирүүлжээ.

Би Бат-Өлзий сумын "Батзам” нэгдэлд 1972 оноос эхлэн 1980 оныг дуустал ачигч, грушик, 1980 оноос 1981-ны хооронд мал тууврын нягтлан бодогч, 1982 оноос бригадын тоо бүртгэгч, бригадын нярав, сумын бага сургуулийн нярав зэрэг ажлыг 1997 он хүртэл хийсэн. Иймд тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн ажилласан жилийн гэрчээр байнга л асуугдаж байна. Анх шүүхэд гэрчээр дуудагдана гэхээр эвгүй санагдаж билээ. Шүүхээр дөнгөж орж ирээд ах нь тэгж бодохоо больсон. Танай шүүхийн шүүгч нар болон захиргааны ажилнууд нь ааш зан, харьцаа зөв. Аливаа ажлыг түргэн шуурхай, үнэн зөв шийддэг хүмүүс байна. Шүүх бол үнэхээр шударга, үнэний газар юм.

Танай хамт олны итгэл сэтгэл, найрсаг байдал хаалгаар орж ирэхээс эхлэн харагдаж байна. Ийм мундаг та нартаа ах нь маш их баярлалаа.
 
 
 
 
 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 595   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд