ШҮҮХЭД БАЯРЛАЛАА » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-10-2019, 07:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн иргэн Г.Дондогсэрчин шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/10-04.JPG

     Өдрийн мэнд.

 

     Баярлалаа. Чамд ч гэсэн өдрийн мэнд.

     Та хэдэн оноос шүүхэр үйлчлүүлж эхлэсэн бэ.

     Би Бат-Өлзий сумын "Батзам” нэгдэлд 1976 оноос 1992 оныг дуустал бригадын даргаар ажиллаж, түүнээс хойш багийн дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. 1998 онд тэтгэвэрт орж буй малчдад тодорхойлолт хийж өгөөд тэтгэвэрт ордог байсан бол одоо тус шүүхэд өөрөө ирж, гэрчийн мэдүүлэг өгдөг болсон. Шүүх нь архивын тасгаас олдож байгаа баримтууд, гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан иргэн хүний ажилласан эсэхийг тогтоож байна. Иймд би тус сумын малчдын ажиллаж байсан жилийг сайн мэдэх тул гэрчээр байнга оролцож, Бат-Өлзий сумын малчид, ард иргэдийнхээ ажилласан байдлыг шүүхээр тогтоолгоход түүхийн амьд гэрч болж, тэдний хууль ёсны эрхийг сэргээхэд тусалж байгаадаа үргэлж баяртай байдаг.

     Шүүхээр олон жил үйлчлүүлсэн хүний хувьд танд хэлэх зүйл байна уу?

     Би Бат-Өлзий сумаас ажилласан жилээ тогтоолгохоор ирсэн иргэдийн ихэнхэд нь гэрчээр асуугддаг. Энэ ажлыг гүйцэтгэхэд ажиллаж байгаа шүүгчид болон та нартаа хурдан шуурхай, хуулийн дагуу үйлчилж өгдөг талархаж байна. Мөн шүүх анх миний үйлчлүүлж байсан үеийг бодвол их өөрчлөгдөж байна. Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод болж байна. Шүүхийн ажилтнууд тэр тусмаа шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар мэдээллийг нарийн тодорхой хэлж өгч, иргэдийг чиглүүлэн тусалж байна. Хүлээлгийн хэсэгт болж буй шүүх хуралдааныг шууд үзүүлж байгаа нь их хэрэгтэй зүйл байна.

     Танд өөр хэлэх зүйл байна уу?

     Ирэх бүрт минь найрсаг сайхан харилцаж, иргэд бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дээдлэсэн, шудрагаар хуулийн дагуу ажлаа хийдэг танай шүүхийн шүүгчид болон захиргааны хамт олонд үргэлж баярлаж явдагаа илэрхийлээд, цаашидын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

     Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     Баярлалаа.
 
 
 
 
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031