2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-09-2019, 09:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М, Ж.Ж. Д.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 450 цаг хүртэл хугацаагаар, Ж.Ж-д 500 цаг хүртэл хугацаагаар, Д.Х-д 300 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.С.Эрдэнэчимэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2.Д.Чимгээгийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.Д.А-ын нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох "950.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

4.Д.Баатарын хүсэлттэй "Малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5.Д.Дуламсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6.Д.Лхагвадаръяагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Б.Г-ын нэхэмжлэлтэй "СХ” ХК-д холбогдох "41.206.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

8.А.Д-ын нэхэмжлэлтэй Э.Г-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, дундын өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг, шинжээчийн зардал гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Д.Сумъяадуламын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10.О.Мядагмаагийн "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 22   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031