19-08-2019, 09:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох "5.850.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2.Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй Н.Л-д холбогдох "600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,,

 

3.Б.Ишийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.М.М-ын нэхэмжлэлтэй Х.Б-д холбогдох "413.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 392   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд