19-06-2019, 01:16   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.С.Уранчимэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2.Ч.Мөнх-Очирын хүсэлттэй "2002-2003 онд суралцсан хугацааг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.Б.С-ийн нэхэмжлэлтэй Г.У-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

4.С.Г-ын нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох "250.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5.Б.Цэдэвийн хүсэлттэй "Садан төрлийн холбоо тогтоож, цагаатгалын нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6.П.Сумъяадоржийн хүсэлттэй "Малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Ч.Мөнхдуламын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8.Д.Даариймаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Ж.Дэмбэрэлжавын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10.С.Энхбаярын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

11.Д.Цанабазарын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

12.М.Нацагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

13.Э.Н-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох "18.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

14.Г.Н-ийн нэхэмжлэлтэй Г.Ц-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

15.Б.Ж-ын нэхэмжлэлтэй Б.О-д холбогдох "Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

16.Ё.Батмөнхийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус тус шийдвэрлэсэн.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 599   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд