13-05-2019, 10:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Аз жаргалтай амьдрал

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дотоодын сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ерөнхий шүүгчийн туслах Б.Хулангоо "Аз жаргалтай амьдрал”, шүүгчийн туслах Д.Бат-Отгон "Ажил хэрэгч хувцаслалт” сэдвээртус тус сургалт зохион байгууллаа.

Сургалтанд шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид оролцсон бөгөөд аз жаргал гэж юу болох, хаана бий болдог талаар, мөн сайхан сэтгэлтэй хүнийг цагаан сарнай, муу муухай сэтгэлтэй хүнийг хар сарнайтай зүйрлэж, хүний сайхан болон муухай чанаруудын тухай харилцан ярилцаж, санал солилцов.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-10-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 501   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд