“Нээлттэй хаалганы өдөр” амжилттай зохион байгууллаа » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-05-2019, 11:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй хаалганы өдөр” амжилттай зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын соёлын төвд "Нээлттэй хаалганы өдөр” амжилттай зохион байгууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-01-3.jpg

 

Тус өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид, Өвөрхангай аймгийн Архивын тасаг, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 10 гаруй байгууллага оролцсон бөгөөд уг өдөрлөгт хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулж, үнэ төлбөргүй архивын лавлагаа, шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ, зөвлөгөөг өгч ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-01.jpg

 

Өдөрлөгт ойролцоогоор 310 гаруй иргэд оролцож шүүхийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авч хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

 

Тус өдөрлөгийн үеэр аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж, Хужирт сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагууд уулзаж, тухайн байгууллагад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

 

 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-01-2.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-01-1.JPG
Шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 60   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Тавдугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      2728293031