Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2019, 09:06   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хэргийн хөдөлгөөний хяналтын програмын 3 дугаар сарын мэдээллийг танилцууллаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/201904hhb.jpg 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр 13-ны өдрийн А/14 дугаартай "Шүүхийн хэргийн хөдөлгөөний хяналтын програмд хяналт тавих, хариуцах тухай” тушаалын дагуу шүүхийн хэргийн хөдөлгөөнд хуваарийн дагуу хяналт тавьж, "Хэргийн хөдөлгөөний хяналт” програм дахь эрх зүйн акт бүрэн орсон эсэх, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр гардуулсан буюу хүргүүлсэн байдал, эрүү, иргэн, зөрчлийн хэргийг архивт шилжүүлсэн, гүйцэтгэх хуудас зэргийг хугацаандаа бичигдсэн эсэх талаарх мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийт шүүгч, захиргааны албан хаагч нарын дунд танилцуулж хэлэлцүүллээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/201904hha.jpg

Нийтэлсэн admin   Үзсэн: 25   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Дөрөвдүгээр сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930