Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-02-2019, 03:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/2019irgedsr1.jpg
 

  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын баталсан иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа тус шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхний ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, хүрэлцэн ирээгүйн холбогдол, тангараг өргөх, түүний ач холбогдлын талаар яриа таниулга хийж, мөн иргэдийн төлөөлөгчид холбогдох шторк, мэдээллийг танилцуулж, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг бодитоор үзүүлж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/2019irgedsr2.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 39   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Гуравдугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031