20-02-2019, 02:44   Хэсэг: Санхүүгийн тайлан   Сэтгэгдэл: 0  

Үндэсний аудитын газраас "ИТГЭМЖЛЭЛ"олголоо

 

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/itgemjlel.jpg 

Үндэсний аудитын газраас 2018 онд Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,Баянгол, Хан-уул, Сонгинохайрхандүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар,Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахьсум дундын шүүхийн тамгын газар,Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын санхүүгийн тайланг "Зөрчилгүй" санал дүгнэлтээр баталгаажуулж "ИТГЭМЖЛЭЛ"олголоо. Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагууд аудитын зөрчилгүй дүгнэгдэж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт дээшилж, дотоод аудитын үйл ажиллагаа тогтмолжиж, сүүлийн 3 жилд төсвийн шууд захирагч нараас 21 байгууллага Монгол улсын ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан "Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам"-ын 2.2 т заасаншалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган "Итгэмжлэл" авсан байна.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1127   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд