Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2018, 01:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХ БА ШУДАРГА ЁС” илтгэлийн уралдааны дүн гарлаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/iltgel.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчдын дунд зохион явуулсан "Шүүх ба шударга ёс” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа.

Тус итгэлийн уралдаанд Б.Э.Х Хадгаламж зээлийн хоршооны дарга Д.Дашцээрэв тэргүүн байрт шалгарлав.

Тэргүүн байр эзэлсэн Б.Э.Х Хадгаламж зээлийн хоршооны дарга Д.Дашцээрэв гуайд ерөнхий шүүгч Э.Дулмаа баяр хүргэж өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйл гардуулан өглөө.



Нийтэлсэн admin   Үзсэн: 107   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31