Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2018, 01:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, төлөвшил сургалт зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/taheszui1.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос санаачлан шүүхийн захиргааны албан хаагчдын харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Долгормааг урьж "Төрийналбанхаагчийнёсзүй, харилцаахандлага,төлөвшил” сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, тамгын гарын дарга Д.Ганбат болон шүүхийн захиргааны албан хаагчид идэвх санаачлагатай оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/taheszui.jpg

 

Сайхан сургалт зохион байгуулсан Хархорин сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Долгормаад тус шүүхийн хамт олноос талархал илэрхийлж, Ерөнхий шүүгч Э.Дулмаа, Тамгын газрын дарга Д.Ганбат нар цаашдын ажилд нь амжилт хүслээ.


 


Нийтэлсэн admin   Үзсэн: 113   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31