Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-11-2018, 04:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хэргийн хөдөлгөөний хяналтийн програмын мэдээллийг танилцууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/herhyanalt01.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр 13-ны өдрийн А/14 дугаартай "Шүүхийн хэргийн хөдөлгөөний хяналтын програмид хяналт тавих, хариуцах тухай” тушаалын дагуу шүүхийн хэргийн хөдөлгөөний програмид хяналт тавих, хариуцах шүүхийн захиргааны ажилтнуудын болон хуваарийн дагуу "Хэргийн хөдөлгөөний хяналт” програмд эрх зүйн акт бүрэн орсон эсэх, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр гардуулсан буюу хүргүүлсэн байдал, эрүү, иргэн, зөрчлийн хэргийг архивт шилжүүлсэн, гүйцэтгэх хуудас зэргийг хугацаандаа бичигдсэн эсэх талаарх мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийт шүүгч, захиргааны албан хаагч нарын дунд хэлэлцүүллээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/herhyanalt02.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 137   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31