Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2018, 07:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/uudamsoyolo.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн иргэн Х.Уудамсоёл нь хүсэлт гаргагч Г.Хүрэлбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд ханджээ.

 

-Та ямар шалтгааны улмаас шүүхэд хандах болов?

- Манай ах Г.Хүрэлбаатар нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын "Улаан туг” нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд материал бүрдүүлж өгсөн. Миний бие тус иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож. Шүүх хурал 2018 оны 08 дугаар 16-ны өдөр болж манай ах Г.Хүрэлбаатарыг улсад ажиллаж байсан байдлыг шүүх тогтоож өгсөн. Миний хувьд тус шүүхээр 2014 оноос хойш ажлын шугамаар болон өөрийн эрхээ хамгааллуулахаар үйлчлүүлдэг юм. Шүүгч нар болон шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар нь зан харьцаа сайтай, мэдээллийг маш ойлгомжтой тайлбарлаж өгдөг, хүнд сурталгүй, чирэгдэлгүй ажилладагт нь баярлаж явдаг даа.

- Та шүүх шинэ бүтэц, зохион байгуулалтад орсноос хойш үйлчлүүлж байгаа олон иргэдийн нэг. Танд шүүхийн шинэтгэл хэр санагдав?

- Тус шүүх нь 2018 оны 05 дугаар сараас өмнө шүүхийн байрны хувьд урьд нь тус тусдаа өрөөнд сууж ажилдаг байсан бол шүүхийн үйлчилгээний төв байгуулж шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүгчийн туслахууд нэг дор байрлаж иргэдэд ойр дөхөм ажиллаж байгаа нь маш их таалагдаж байна. Ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Нийтэлсэн admin   Үзсэн: 18   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031