Тус шүүх нь 2014 оны 12 дугаар сарын 16-наас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 1118 хэрэг, нэхэмжлэл, материал хүлээн авсан байна. Хүлээн авсан хэргийн 1008 хэрэг буюу 90.1 хувийг шийдвэрлэсэн байна. Үүнээс:
·Эрүүгийн хэрэг – 78
·Иргэний хэрэг – 403
·Захиргааны зөрчлийн материал – 190
·Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ- 80
·Хянан магадлангийн мөтериал – 159
·Өргөдөл гомдол – 98 байна.
Мөн тус шүүх нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль” батлагдсантай холбогдуулан 250 хүнийг өршөөлд хамруулсан байна. Үүнээс:
·Ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн – 117
·Ялаас өршөөн хассан – 130
·Шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон – 3 байна.